![]() |
|||||||||||||||||||||||||||||||
Интернэтийн хурд шалгагч програмын тайлан - 2011 он1 сарын 25, 2012, 19:09 MYTИнтернэтийн хурд шалгагч програмыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2010 оны 9 сараас эхлэн анх удаагаа интернэт хэрэглэгчиддээ зориулж Ookla компанитай хамтран эхний хувилбарыг нэвтрүүлсэн билээ. Нэвтрүүлсэн цагаас эхлэн интернэт хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болж өсөн нэмэгдэж байгаа нь дараах тоо баримтаас та бүхэнд харагдах болно. Цаашид хэмжилт, шалгалтын үр дүнг илүү нарийвчлалтай, боловсронгуй болгох үүднээс 2011 оны 11 сараас эхлэн хурд шалгах програмыг зөвхөн хурд шалгахаас гадна нэмэлтээр шугамын чанарыг шалгах тал дээр сайжруулж, нэмэлт өөрчлөлтийг (Packet loss, Port block, Jitter) хийж, тестийн сервэрийн байрлалыг АНУ Лос Анжелес болгон өөрчлөн шинэчлэлийг хийлээ. Манай сайт уруу хандаж байгаа хэрэглэгчдийн судалгаанаас харахад гар утсаараа хандсан хэрэглэгч нилээдгүй байсан учир цаашид гар утсанд зориулсан хувилбарыг нэвтрүүлэх, мөн Монголын интернэтийн дотоод урсгалын түвшинг тодорхойлохоор Үндэсний Дата төв дээр тестийн сервэр байгуулж ажиллахаар төлөвлөж байна. 2011 онд нийт 31 интернэтийн компанийн сүлжээнээс интернэт хэрэглэгчид нийт 186859 удаа хурдаа шалгасанаас -
Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани тус бүрээр интернэтийн хурдыг дундажаар тооцсон болно.
Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани тус бүрээр интернэтийн хурдыг дундажаар тооцсон болно. Үүнээс интернэт хэрэглэгчдийн ашигладаг интернэт хөтөч, үйлдлийн системийн хэрэглээ.
Боловсруулж, тайлан бичсэн: О.Энхмөнх /Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын албаны мэргэжилтэн/ |
|||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||